Даралтаа нэг үзчихье – Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?

Standard

Даралтаа нэг үзчихье

Юун даралт билээ? Гэнэт даралтаа үзэх гээд анагаах ухааны талаар блог пост бичих болчихов уу?

“Pulse check” буюу Даралтаа Үзэх гэдэг хэллэг барууны орнуудад их хэрэглэгддэг. Гарал үүсэл нь анагаах ухаанаас байлтай ч, өнөөдөр энэ хэллэгийг хүмүүс хэт ихээр зэрэг, зэрэг өрнөж байгаа зүйлсээ түр зур зогсоогоод, эргэн харж, юу юу болоод өнгөрөв, юу юу нь амжилттай бүтэж, ямар ямар алдаа гаргав, цаашлаад яах хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлэн бодох үедээ хэрэглэдэг болсон байна. Ямар нэг том, жижиг хэмжээний төсөл удирдаж байсан хүмүүс бол энийг бүр сайн мэдэх байх. Багийнхантайгаа тодорой хугацаануудад уулзаж, pulse check хийх нь төслөө цааш нь амжилттай залж явхад их тус болдог.

Өнөөдөр 6 сарын 11. АНУ-ын Вашингтон мужын Сиатл хотод Бямба гаригийн 13:41 болж байна. Зуны амралтаа аваад Монголруугаа очиход 3 долоо хоног л үлдээд байна. Явахаасаа өмнө амжуулах ажил их байгаа болохоор амралтын өдрүүдээр ч гэсэн ажиллаад сууж байна даа. Бас магистрын хичээлийн маань хамгийн сүүлчийн, хамгийн хүнд хичээл маань дуусахад 2 долоо хоног үлдээд бага ч болов цаг олдвол хичээлээ харах юм даа. Ямар сайндаа л, ажилруугаа автобусаар ирж, очиж 40, 40 минутанд хичээлээ үзээд явдаг болж байна. Цаг гэдэг асар их хэрэгтэй байдгийг, хийх зүйл 100 байхад өдрийн хэдхэн цагт олдож байгаа хугацаанд аль 10-г нь сонгох вэ гэдэг талаар ч суралцаад л явж байна.

Энэ блогтоо хамгийн сүүлд өнгөрсөн жилийн 9 сард оруулсан байж. Нийт 10,000+ гаруй хүмүүс ороод үзсэн гэдгийг WordPress-с олж мэдлээ. Миний хувьд бол энэ маш том урам. Хэн нэгэнд их бага гэлтгүй багахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн байгаасай гэж их хүсдэг. Тиймээс ч цаашлаад сурсан, мэдсэн зүйлсээсээ хуваалцахыг байнга нэг зорилгоо болгосоор байх болно. Өмнөх блог постуудыг маань уншаад хүний нөөцийн бодлогын талаар, ажилд бэлтгэх ярилцлагын талаар, технологийн компаний талаар, АНУ-д амьдрах, сурах, ажиллах талаар болон визний асуудлын талаар гээд олон олон сэдвүүдээр хүмүүстэй инттернэтээр болон бодит амьдрал дээр хэлэлцүүлгүүд өрнүүлж, туршлагаасаа хуваалцах боломж олдсонд бас их баярлаж байгаа. Монголд маань IT Park дээр болсон бас нэгэн чуулган дээр хүртэл яригдаад өнгөрсөн нь багахан ч гэсэн амжилт болов уу гэж боддог. Тэгэхээр цагаа гарган, уншиж, авахыг нь авч, лавлаж асуух зүйлс дээр чөлөөтэй асууж, санал бодлоо хуваалцаж байдаг таньд талархсанаа илэрхийлье!

За ингээд даралтаа үзэж энэ удаагийн цуврал постуудаараа дараах 5 сэдвийг маш энгийн хэмжээнд, өөрийнхөө мэдсэн, сурсан туршлага дээр үндэслээд багахан хөндье гэж бодлоо.

  1.  Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?
  2. Инженэр/Хөгжүүлэгчдийн үүрэг, хариуцлага мөн тэдний үнэлэмж яагаад өндөр байх ёстой вэ?
  3. Олон чадвар эзэмшсэн супер хүн байх нь илүү юу эсвэл нэг чадварыг маш сайн эзэмшсэн байх нь илүү юу?
  4. АНУ-н томоохон технологийн компанийн жилийн эцсийн үнэлгээ, тушаал дэвших процесс ямархуу байдаг вэ?
  5. Хэт сайн ажиллаж, сайн ажилчин байхын сөрөг тал.

Continue reading

АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас – Part 2

Standard

2015 оны 1 сарын 20-нд анх АНУ-н IT компаниудад ярилцлага өгсөн туршлагаасаа хуваалцан бичсэнээс хойш аль хэдийнээ 7 сар өнгөрчихсөн байна. Угийн блог бичдэг хүн биш болхоор хэрэгтэй нэг, хоёр хүнд нь л хүрэг дээ гээд бичсэн чинь жинхэнэ сурприз гэмээр болж өнөөдрийн байдлаар нийт 7000+ хүн ороод уншчихсан байгааг хараад ямар ч байсан их, бага хэмжээгээр хэн нэгэнд нь хэрэг болсон байгаасай, эсвэл зүгээр л гадаадын ажлын зах зээлд ийм байдаг юм байна гээд сонин болсон байгаасай гэж хүсэж байна. 7000+ гэдэг тооноос надад хамаагүй илүү туссан зүйл нь хэд, хэдэн хүмүүстэй харилцаж, туршлагаасаа хуваалцаад, mock interview (туршилтын ярилцлага) хүртэл хийж бэлдэж өгсөн нь харин надад илүү үр өгөөжтэй санагдсан юм. Манайханд нэг ‘тиймэрхүү’ гэмээр анзаарагддаг зүйл нь ‘feedback’ жаахан тааруухан өгдөг санагдсан. 10 гаруй хүнтэй ганцаарчилж ярилцаад, хэд хэдэн имэйл солилцож, утас/skype-р ярьж ярилцлага хийсэн хүмүүсээс 2 нь л ингэсэн, тэгсэн гэсэн үр дүнгээсээ хуваалцсан бол үлдсэн нь тэгээд алга болцгоосон доо. Заавал feedback өгөх албагүй ч, нөгөө талаараа би өөрийгөө хэр үр өгөөжтэй юм хуваалцаж чадсан бэ гэдгийг дүгнэх, хэмжиж – цаашид анхаарах, засах, сайжруулах зүйлгүй болчих юм шиг санагддаг юм.

Continue reading

АНУ-д нүүдэл, суудал хийнэ гэж бас л амаргүй зүйл дээ…

Standard

Өмнөх пост-оороо АНУ-д ажил хайх талаар бяцхаан зөвөлгөө бичиж оруулсан бол энэ удаагийн пост-оор нүүдэл, суудал хийх, байр, машин хайхад юу юу хэрэгтэй болдог, ямар асуудлуудтай тулгардаг, мөн түр зуур байрлах газар хаанаас олвол зүгээр байдаг, машин хөлслөх, нийтийн унаа…гэх мэт зүйлсийн талаар туршлагаасаа хуваалцая гэж бодлоо. Хэзээ нэг өдөр Монгол ахан дүүсийн маань нэг нь энэ постыг уншиж, мэдээлэл аваад нүүдэл, суудал хийхдээ нийтлэг гаргадаг алдаануудаас зайлсхийж чадвал миний зорилго бүтлээ гэсэн үг. :)

Relocation – гэж юу вэ? 

Continue reading

АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас /Amazon, Deloitte, Zenefits, JFrog, Creospan…/

Standard

Энэхүү постыг АНУ-н IT-н ажлын зах зээлд өрсөлдөхөд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар өөрийн олж мэдсэн бяцхан туршлагаас хуваалцая гэж бодоод бичиж байна. Өнөөдөр ганц АНУ гэлтгүй дэлхий даяар томоохон, алдартай IT компаниудад ажилттай ажиллаад явж байгаа Монгол ах, эгч нар, үе тэнгийнхэн мөн дүү нар маань зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаас миний мэдэх, бас хүндэтгэж явдаг хүмүүс дотор: Expect Labs-н Principal Software Engineer Сувдмаа эгч (өмнө нь IBM, HP, Yahoo, Microsoft, Piqora), Google-д ажилладаг Баттулга ах, Facebook-д ажилладаг Мэргэн, Хонгор болон томоохон компаниудад ажиллаж байгаа МУМ сургуулийн маань мастерын оюутнууд гээд л багагүй байдаг шүү. Миний туршлага энэ хүмүүсийн өнөр их туршлагын хувьд хамаагүй бага ч гэсэн, өөрийн харсан өнцгөөс сурсан зүйлсээ хуваалцах нь миний үүрэг юм болов уу хэмээн бодож байна.

Continue reading

Data Mining – Definition, Techniques and Challenges

Standard

The concept of data analysis has always existed. The evolution of this analysis has progressed as follows:

  • 1960’s: What was my total income of last year?
  • 1980’s: What was my total income of electronics department last year?
  • 1990’s: What was my monthly net revenue of electronics department within the last year?
  • Today: What is likely to be my monthly net income this coming year and why?

This means we are able to make predictions based on data analysis. An estimation of the digital universe size was made in December, 2012 to b 2,837 exabytes (EB) and the forecast was to grow to 40,000EB by 2020.

1 EB (exabyte) = 1000 PB (petabyte) = 1,000,000 TB (terabyte) 

Continue reading